images

Хонконгт хамгийн өндөр настай эмэгчин хулсны баавгай ихэр бамбарууш төрүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-16


   Хонконгийн амьтны хүрээлэнгийн Ин Ин нэрт эмэгчин хулсны баавгай 19 насныхаа төрсөн өдрийн өмнөх өдөр хоёр бамбарууш төрүүлсэн байна. “South China Morning Post” сонины мэдээлснээр уг баавгайг 2007 онд Хятадаас авчирж “Ocean Park” цэцэрлэгт хүрээлэнд суурьшуулжээ. Хулсны баавгайн 19 нас гэдэг нь хүний 57  нас болох бөгөөд одоогийн байдлаар хамгийн өндөр насандаа нярайлсан амжилт болохыг тус сонин онцолжээ. Учир нь, хулсны баавгайн амьдрах хугацаа зэрлэг байгальд 20, тэжээж асарсан тохиолдолд 30 хүртэл насалдаг ажээ. Ин Ингийг Лэ Лэ нэрт эрэгчин баавгайтай 2011 оноос хойш хэд хэдэн удаа байгалийн жамаар үржилд оруулж, улмаар зохиомол хээлтүүлэг хийсэн ч хээл аваагүй гэнэ. Харин өнгөрсөн гуравдугаар сард анх удаа байгалийн жамаар хээлтсэн байна. “Ocean Park” хүрээлэнгийн ажилчид баавгайг хээлтэй болсныг удтал нууцалж байгаад төрснөөс нь хойш 24 цагийн дараа олон нийтэд мэдээлжээ. Хонконгийн Байгаль орчны сайд Жон Ли "Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ой тохиох энэ жил өндөр настай хулсны баавгай ихэр бамбарууш төрүүлсэн нь утга учиртай” хэмээн онцлов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.