АНУ: Авто ослоос бага насны хоёр хүүхэд амьд гарчээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-16
АНУ-ын Техас мужийн Харрис тойргийн хурдны зам дээр хоёр машин мөргөлдсөн осол гарчээ. Энэ ослоор жийп машин унаж хэд хэдэн удаа эргэлдэхэд машинд сууж явсан 20 гаруй насны эрэгтэй, бага насны хоёр хүүхдийн хамт машинаас шидэгдэж гарсан байна. Хоёр хүүхэд хувцасгүй, зөвхөн живхтэй байсан бөгөөд хоёул эсэн мэнд, босож зогсоод нэг нь аав руугаа гүйж байгаа бичлэг замын дүрс бичлэгийн камерт бичигдсэн аж. Энэ ослыг харсан гэрч “Хүүхдүүд юу ч болоогүй мэт босож ирээд алхаж, улмаар гүйж эхлэхэд би тайвширч, бас ихэд гайхсан” гэжээ. Хүүхдүүдийн бага нь нэг ой, том нь дөрвөн настай байсан бөгөөд аав нь хүүхдүүдээ машины арын суудалд суулган харьж яваад осолдсон байна. Тэднийг даруй эмнэлэгт хүргэхэд азаар хүнд бэртэж гэмтээгүй байжээ. Машин жолоодож явсан аав нь хүүхдүүдээ зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалах бүс зүүлгээгүй байсан нь тогтоогдсон юм. Техас мужийн хуулийн дагуу наймаас доош насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах ёстой тул Харрис дүүргийн шүүх аавыг нь шалгаж эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.