images

Их Британи улс Европын холбоонд эргэж нэгдэх үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-14


   Европын холбоонд дахин нэгдэх эсэх асуудлаар Их Британид бүх нийтийн санал асуулга явуулвал 59 хувь нь дэмжинэ гэсэн дүн гарчээ. Санал асуулгын “YouGov” байгууллагын өчигдөр мэдээлснээр, өнгөрсөн сарын 23, 24-ний өдрүүдэд Их Британийн насанд хүрсэн 2000 хүний ​​дунд явуулсан судалгаагаар ийм үр дүн гарсан байна. 2016 онд Дэвид Камероны Засгийн газрын үед явуулсан бүх нийтийн санал асуулгаар 52 хувийн санал авч тус улс Европын холбооноос гарсан бол найман жилийн дараа тус холбоонд эргэж нэгдэх асуудлаар иргэдийн санал бодлыг тандахад ийм дүн гарсан аж. Судалгаанд оролцогчдын дөнгөж 12% нь Brexit бодлого эерэг үр дүн өгсөн гэж хариулсан бол 62% нь буруушаажээ. Өнгөрсөн сарын эхээр ажилдаа орсон Хөдөлмөрийн намын Засгийн газар Европын холбоотой харилцах харилцаагаа сэргээх амлалт өгсөн ч Европын нэгдсэн зах зээл, гаалийн холбоонд дахин нэгдэх төлөвлөгөөгүй гэж мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.