images

Өмнөд Солонгос: Жангум буюу жүжигчин И Ён Э 100 сая воны хандив өргөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-14


   Монголчуудад “Дэ Жангум” киноны Жангумын дүрээр танил болсон Өмнөд Солонгосын жүжигчин И Ён Э тус улс Японы дарлалаас чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 8 сарын 15-ны баярын өдрийг тохиолдуулан Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны харьяа, Японы колоничлолын үеийн хохирогчдыг дэмжих санд 100 сая вон хандивласан байна. Тус сангийн мэдээлснээр, жүжигчин бүсгүй өчигдөр энэ мөнгийг гардуулан өгөхдөө "Эх орноо эргүүлэн авсан тэр өдрийг бид үүрд дурсах учиртай. Японы колоничлолын үед албадан дайчилгааны золиос болсон хүмүүст энэ мөнгийг тусламж болгон өргөж байна” хэмээн хэлсэн байна. Улмаар Японы колоничлолын үед албадан дайчилгааны улмаас хохирсон хүмүүсийг халамжлах нь иргэн хүний үүрэг болохыг онцолжээ. Тус сан нь Японы албадан дайчилгааны хохирогчдод тэтгэмж олгох, тэдний дурсгалыг хүндэтгэх зэрэг төрөл бүрийн төслийг хариуцан ажилладаг юм. Солонгосын дайны ахмад дайчны охин болох И Ён Э нь К-9 хөлгийн дэлбэрэлтэд амиа алдсан цэргүүдийн үр хүүхдүүд, дайны хохирогсод, "Чонан" хөлөг онгоцны ослын хохирогсод, Солонгосын цэргийн академи зэрэг байгууллага, хүмүүст олон зуун сая воны хандив өргөсөөр иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.