Австрали: Олон хоног нойргүй байж Гиннесийн амжилт тогтоохыг оролдсон залуугийн үйлдлийг зогсоов
Анд нөхдийн мэдээ
2024-08-14
Австралийн иргэн өсвөр насны YouTuber залуу Гиннесийн амжилтыг эвдэхийн тулд 12 хоног унтахгүй байх зорилго тавин шууд бичлэг хийж эхэлсэн боловч YouTube-ээс түүний бичлэгийг хаасан байна. Тодруулбал, цахим орчинд 1.2 сая дагагчтай 19 настай Норме Гиннесийн дээд амжилтыг эвдэхийг зорьсон ч түүний энэ үйлдлийг хоригложээ. Энэ төрлийн хамгийн сүүлийн дээд амжилтыг 1964 онд Америкийн ахлах сургуулийн сурагч Рэнди Гарднер унталгүй 11 хоног буюу 264 цаг 25 минутаар тогтоож байв. Норме энэ амжилтыг эвдэхийг зорьсон бөгөөд зорилгоо олон нийтэд зарлаж, үйлдлээ шууд дамжуулж эхлээд хоёр хоноход ихэд ядарч, зовхи нь хүндэрч, цаг явахын хэрээр улам нойрмоглож, сүүлдээ юм уншиж чадахгүйд хүрсэн тул дагагчид нь түүний эрүүл мэндэд санаа зовж, энэ сорилтоо зогсоохыг шаардан цагдаад мэдэгдсэн байна. Эцэст нь 11 хоногийн дараа YouTube суваг түүний шууд бичлэгийг зогсоожээ. Нойр дутуу байх нь хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг. Клиникийн эмч Мишель Деруп “Удаан хугацаагаар нойргүй байснаар хүний шүүн тунгаах, шийдвэр гаргах чадвар буурч, ой санамж, анхаарал сулрах, хариу үйлдэл үзүүлэх хугацаа богиносох, хэл яриа саатах зэрэг олон хүндрэл учирдаг" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.