Украины энхтайвны бага хуралд ОХУ-ыг оролцохыг дэмжинэ
Анд нөхдийн мэдээ
2024-08-13
Швейцар, Итали улсууд Украины энх тайвны бага хурлын зургаадугаар сард болох хуралдаанд Оросыг оролцохыг дэмжсэн хамтарсан тунхаг гаргасан тухай Швейцарын холбооны улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис мэдэгдэв. Хамтарсан тунхаг бичигт ирэх арваннэгдүгээр сард болох Украины энх тайвны хоёр дахь бага хуралд ОХУ-ыг хамруулж бүх талууд оролцох төлөвлөгөөг дэмжсэн байна. Үүнээс гадна анхны уулзалтын хамтарсан мэдэгдэлд тусгагдсан Украины цөмийн аюулгүй байдлыг баталгаажуулах, Украин, Оросын дайны олзлогдогсдыг суллах, тогтвортой энх тайван тогтоох зэрэг үндсэн тохиролцоонд хүрэхийн тулд хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. Дээрх хоёр орны Гадаад хэргийн сайд нар Украины дайн Оросын түрэмгийллийн улмаас үүссэн гэдгийг хамтарсан тунхагт онцолж, үүнд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард Швейцариын Бургенсток хотод болсон Украины энх тайвны анхдугаар бага хуралд 100 гаруй орны удирдагч оролцсон юм. Энэ нь төвийг сахисан Швейцар улс Украины хүсэлтээр дайныг зогсоох арга замын талаар хэлэлцсэн дээд хэмжээний уулзалт байв. Гэвч ОХУ оролцохгүй гэдгээ мэдэгдэж, Хятад улс ч төлөөлөгчөө илгээгээгүй юм. Анхдугаар бага хуралд оролцогчид дараагийн хурлыг зохион байгуулах тухайд ерөнхийдөө санал нэгдсэн юм. Дараагийн хурлыг арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч хуралдах газар болон өдөр, цагийг хараахан тогтоогоогүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.