Ангараг гараг дээр ус байгааг тогтоожээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-13
АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгааны баг Ангараг гарагийн газар хөдлөлтийн мэдээлэлд үндэслэн тус гарагийн гадаргуугаас ойролцоогоор 11.5-20 км-ийн гүнд орших чулуулагт асар их хэмжээний ус байгааг тогтоосон байна. Судалгааны баг 2018-2022 оны хооронд Ангараг гаригт геологи хайгуул хийж байсан НАСА-гийн “InSight” аппаратын цуглуулсан газар хөдлөлтийн мэдээлэл болон Ангараг гарагийн таталцлын мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дүнд ийм дүгнэлтэд хүрсэн аж. Улмаар “Хэрэв InSight”-ийн хэмжсэн цэгүүдийн өгөгдөл нь Ангараг гарагийг бүхэлд нь төлөөлөх юм бол чулуун дахь усны хэмжээ 1-2 км гүн далай болно” гэж тайлбарласан байна. Энэхүү судалгааны үр дүн нь Ангараг гараг дээр амьдрал байх магадлалтай болохыг харуулж байгааг онцолжээ. Харин судалгааны багийн ахлагч, Далай судлалын хүрээлэнгийн доктор Вашан Райт "Ус байгаа нь амьдрал байгаа гэсэн үг биш, харин усыг амьдралын чухал элемент гэж үзэх ёстой" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.