Бразил: Онгоцноосоо хоцорсны ачаар амьд гарсан зорчигчид юу ярив?
Анд нөхдийн мэдээ
2024-08-13
Өнгөрсөн 9-ний өдөр Бразил улсад зорчигч тээврийн онгоц хотын орон сууцны хороолол дээр унаж, зорчиж явсан 62 хүн бүгд амь үрэгдсэн харамсалтай осол гарсан билээ. Тэгвэл энэ онгоцонд тийз аваад байсан 10 хүн гарцаа андуурсан, цагаасаа хоцорсон зэрэг шалтгаанаар сууж чадаагүйн ачаар амьд гарсан байна. Тэд онгоцондоо суугаагүй шалтгаанаа “Globu TV” телевизэд ярьжээ. Тавь гаруй насны нэгэн эр "Би агаарын тээврийн аль компанийн онгоцоор нисэх ёстойгоо мэдэхгүй байсан тул гарцаа хайж явсаар нислэгээс хоцорсон. Бурхан намайг ивээсэн” гэсэн бол өөр нэгэн зорчигч эмнэлэгт шөнийн ээлжинд ажиллаад нисэх буудалд хоцорч ирснээ хэлсэн байна. Бас зорчигч бүсгүй “Би аяга кофе уугаад иртэл бүртгэлийн цаг дууссан байсан. Яаравчлан онгоцны ажилтанд хандахад нэгэнт оройтсон болохыг надад хэлсэн. Би уурандаа түүнтэй маргалдаж, бас уйлсан. Тэр ажилтан журмаа баримталснаар миний амийг аварлаа. Түүнээс уучлал гуйж, бас баярласнаа илэрхийлж байна” гэжээ. Агаарын тээврийн “Voypass” компанийн ATR-72 онгоц хөөрснөөсөө хойш 1 цаг 20 минутын дараа Сан Паулу мужийн Вигнидо хотын орон сууцны хороолол дээр унаж, онгоцонд зорчиж явсан 58 зорчигч, багийн 4 гишүүн бүгд амь үрэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.