images

Хятад: Хоол түгээлтийн ажилтнууд юуны учир эсэргүүцэл илэрхийлэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-13


   Хятадад орон сууцны хамгаалалтын ажилтан түгээлтийн ажилтантай зүй бусаар харьцаж өвдөг сөхрүүлж буйг харсан оршин суугчид орон сууцны захиргаанд эсэргүүцэл илэрхийлж уучлалт гуйхыг шаардав. Тодруулбал, цагийн ажил хийдэг оюутан өчигдөр өдрийн 12 цагийн орчимд тус улсын Жэжян мужийн Ханжоу хотын нэгэн орон сууцны хороололд захиалгын хоол хүргэж явахдаа санамсаргүйгээр зүлэгний хашлага дээр гишгэж гэмтээсэн байна. Үүнийг харсан орон сууцны хамгаалалтын ажилтан түүний мотоциклийн түлхүүрийг авч, хохирлоо барагдуулахыг шаардаж, улмаар өвдөг сөгдөн уучлал гуйвал түлхүүрийг нь буцааж өгнө гэх зэргээр зүй бус харьцжээ. Хоол түгээгч оюутан дараагийн түгээлтдээ яарч аргагүйдэхдээ өвдөг сөхрөн уучлал гуйснаар үл барам 200 юань төлсөн байна. Энэ дүр зураг цахим орчноор тархаж олон зуун иргэн, түгээлтийн ажилтнууд орон сууцны захиргааны өмнө цугларч, хамгаалалтын ажилтныг олон нийтийн өмнө тэрхүү оюутнаас уучлалт гуйхыг шаарджээ. Гэвч хамгаалалтын ажилтан уучлалт гуйхаас татгалзсаны улмаас хүмүүсийн эсэргүүцэл улам нэмэгдэж, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс цагдаагийн ажилтнууд хүртэл ирсэн байна. Эцэст нь хоол түгээлтийн компани даруй хашлагыг засварлаж, орон сууцны захиргаа түгээлтийн ажилтнаас уучлал гуйснаар асуудал намжжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.