Парисын Олимпын алтан медальт тамирчин медалиа таксинд мартжээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-13
2024 оны Парисын Олимпын үеэр Парис хотоор зорчсон таксины үйлчилгээнд “Uber” платформ дүн шинжилгээ хийжээ. Олимпын тоглолт Парис хотын 35 цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд хамгийн олон хүн зорчсон газар бол Олимпын нээлтийн ёслол болсон Трокадеро талбай байжээ. Зорчигчид таксинд ямар эд зүйл орхиж буусан талаар мөн судалгаа гаргасан байна. Олимпын тоглолтыг зорьж ирсэн зорчигчид таксинд мартаж орхисон эд зүйлсээс хамгийн их нь гар утас байжээ. Түүгээр ч үл барам Олимпын алтан медаль хүртсэн хоёр ч тамирчин таксинд медаль болон үнэмлэхээ мартаж буусан байна. Мөн жүдогийн нэгэн тамирчин тэмцээний өмсгөлөө орхиж буусан тохиолдол гарсан аж. Харин эдгээр эд зүйлийн ихэнхийг эзэнд нь хүлээлгэж өгсөн хэдий ч одоо болтол эзэн нь гарч ирээгүй эд зүйл байгаа тухай “Uber” мэдээлсэн байна. Мөн “Uber”-ийн зорчигчдын хамгийн их зорьж очсон ресторан "Макдоналдс" байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.