Украины арми Оросын нутагт нэвтрэн 28 тосгоныг эзэлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-13
Украины арми Оросын Курск мужид гэнэтийн дайралт хийснээр 28 тосгоныг эзэлсэн нь тодорхой болжээ. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Украин улс өмнөд бүс нутгийг эзлэн түрэмгийлж Оросын тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдож байна” гэж мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Улмаар “Курск нутгийн энгийн иргэдийг заналхийлсэн дайсантай хэлэлцээр хийх ямар ч боломжгүй” гэжээ. В.Путин аюулгүй байдал, батлан хамгаалахынхан болон бүс нутгийн захирагч нартай хийсэн цахим хурал дээр дайны одоогийн нөхцөл байдлын талаар Курск мужийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов Украины арми Оросын нутгийн гүн рүү 40 км хүртэл урагшилж, 28 тосгоныг эзэлсэн болохыг мэдээлжээ. Түүнчлэн "Украины талаас пуужингийн довтолгоо болон нисгэгчгүй онгоцны тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, орон сууцны барилга руу пуужин харвах үед 10 гаруй хүн шархадсан" гэж мэдэгдсэн байна. Украины арми Оросын хилээр нэвтэрч, Курск муж руу цөмрөн орж ирсэн тул тухайн нутгийн 76 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай Оросын холбогдох албаныхан мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.