Хятад: Хамгийн том нисэгчгүй онгоц туршилтын нислэг үйлдэв
Анд нөхдийн мэдээ
2024-08-12
БНХАУ-д бүтээсэн 2 тоннын даацтай, хос хөдөлгүүртэй, нисгэгчгүй тээврийн онгоц туршилтын нислэгээ хийж дууссан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Уг онгоц өчигдөр Сычуань мужийн өмнөд нутгийн Зигунфэнмин нисэх онгоцны буудалд 20 минутын нислэг үйлдэж анхны туршилтаа амжилттай хийсэн байна. Онгоцны далавчны нийт урт нь 16.1 метр, их биеийн өндөр нь 4.6 метр, ачаалах зай нь 12 м/куб бөгөөд хоёр тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж. CCTV мэдээлэхдээ "Энэ бол Хятадын зах зээлийн хэрэгцээг хангах зорилгоор дотооддоо үйлдвэрлэсэн хамгийн том нисгэгчгүй ачаа тээврийн онгоц бөгөөд ачаалахад хялбар, найдвартай, хиймэл оюунаар тоноглогдсон онгоц юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.