images

Олимпын медаль ямар үнэтэй байдаг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-12


   Сүүлийн үед алт, мөнгө зэрэг үнэт металлын үнийн өссөнөөс шалтгаалж 2024 оны Парисын Олимпын наадмын алтан медалийн 900 доллароор үнэлэгджээ. “Bloomberg News” агентлагийн тооцоолсноор уг медальд 6 грамм алт агуулагддаг бөгөөд нийт жингийн 92.5 хувийг мөнгө эзэлдэг аж. Өнгөрсөн сарын дундуур дэлхий даяар алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч 2483.73 доллар болж өссөн юм. Харин тамирчдад алтан медалиас илүү эзэлсэн байр, шагнал урамшуулал үнэ цэнтэй байдаг. 1936 оны Берлиний Олимпын алтан медальт Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Жесси Оуэнс тухайн үед Герман дахь нацист дэглэмийг шүүмжилж байсан бөгөөд түүний хүртсэн алтан медалийг 2013 онд дуудлага худалдаагаар 1,5 сая доллараар борлуулж байв. Харин Парисын Олимп, поп од Тэйлор Свифтийн Европ дахь аялан тоглолтууд нь Европын инфляцийг өсгөх хүчин зүйл болж байгаа бөгөөд Олимптой холбоотойгоор зочид буудал, агаарын тээврийн компаниудын эрэлт ихэссэнээр алтны үнэ өссөн гэж Швейцарын хөрөнгө оруулалтын UBS банк мэдэгджээ. Нөгөө талаар 2028 оны Олимпыг АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа энэ үед Олимп зохион байгуулах нь санхүүгийн хувьд тохиромжгүй болж байгааг эдийн засагчид онцолж байна гэж CNN мэдээлэв. Учир нь хэт их төсөв, урт хугацааны зээл, үр ашиггүй дэд бүтэц, оршин суугчдын шилжилт хөдөлгөөн, улс төрийн зөрчил зэрэг асуудлууд тулгарах болсон байна. Америкийн “Holy Cross” их сургуулийн профессор Виктор Матезон “Парисын Олимп нь 2000 оны Сиднэйн Олимпоос хойшх хамгийн өндөр өртөгтэй спортын арга хэмжээ болсон бөгөөд нийт зардал нь 10 тэрбум доллар хүрсэн” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.