images

Дуучин Селин Дион Дональд Трампад дургүйцэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-12


   Поп дуучин Селин Дион АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп сонгуулийн кампанит ажилдаа өөрийнх нь дууг зөвшөөрөлгүй ашигласанд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Их Британийн “The Guardian” сонины мэдээлснээр Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр "Титаник" киноны дуу "My Heart Will Go On" дууг эгшиглүүлсэнд алдарт дуучин тийнхүү дургүйцлээ илэрхийлсэн байна. Энэ тухайд С.Дион болон дуу бичлэгийн “Sony Music Entertainment Canada” компанийн зүгээс “Монтана мужид болсон Д.Трампын сонгуулийн цуглаан дээр С.Дионы "My Heart Will Go On" дуу болон видео клипийг хууль бусаар ашигласан” гэж мэдэгдсэн байна. Улмаар хөлөг онгоц живсэн ослын тухай өгүүлдэг киноны дууг сонгуулийн сурталчилгаанд ашиглах нь зөв эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Нөгөө талаар “The Guardian” сонин "Энэ бол "Трамптаник"-д яг тохирсон дуу" гэсэн байна. Д.Трампыг сонгуулийн сурталчилгаанд бусдын дууг зөвшөөрөлгүй ашигласан гэх шүүмжлэл өмнө нь мөн гарч байжээ. 1970-аад онд байгуулагдсан "The Village People" хамтлаг өнгөрсөн жил түүнд албан бичиг илгээж, "Macho Man" зэрэг хит дуунуудыг нь зөвшөөрөлгүй ашиглахаа зогсоохыг шаардан, хэрэв үргэлжлүүлэн ашиглавал хуулийн байгууллагад хандана хэмээн анхааруулж байсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.