Парисын Олимпын медаль дээрх зургаан талт дүрс ямар утгатай вэ?
Анд нөхдийн мэдээ
2024-08-12
Өчигдөр хаалтаа хийсэн Парисын Олимпын ёслолын үеэр анхаарал татсан зүйл бол Францын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагийн дүрс бүхий Олимпын медаль байлаа. Францын тансаг зэрэглэлийн “Moët Hennessy Louis Vuitton” группын үнэт эдлэлийн компани болох “Chaumet” зохион бүтээсэн Олимпын медаль дээр Эйфелийн цамхагийг сэргээн засварлах явцад гарч ирсэн төмрийн хэлтэрхийгээр зургаан өнцөгт дүрс сийлэн байршуулсан байна. Энэ нь медаль хүртсэн тамирчид Парисын бэлгэ тэмдэг, түүхийн үнэт зүйл, Эйфелийн цамхагийн нэг хэсгийг мөнхөд хадгална гэсэн утга агуулсан ажээ. Харин энэ дүрс яагаад зургаан талтай хийгдсэн талаар тодруулбал Франц улсын хоч нэр нь "L'Hexagone" буюу “Зургаан талт” гэсэн утгатай аж. Гурван талаараа далайгаар, гурван талаараа хуурай газраар хүрээлэгдсэн тус улсын газар нутгийн хэлбэр нь зургаан өнцөгттэй төстэй байдаг тул ийн нэрлэх болсон байна. "L'Hexagone" гэх нэршил нь 19 дүгээр зууны сүүлчээс түгээмэл хэрэглэгдэх болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.