images

Япон: Уулчин эр дөчөөд жилийн настай кола ундаа олж уужээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-29


   Япон улсын иргэн, ууланд аялагч нэгэн эр найзын хамт далайн түвшнээс дээш 3193 метрийн өндөртэй Фүжи уулын салбар оргилд аялж явахдаа хоёр лааз "Кока-Кола" ундаа олжээ. Тэдний олсон ундааны лаазны тагны хэлбэр, сурталчилгааны бичвэр зэргээс харахад 1980 оных байсан аж. Тухайлбал, лааз дээр тэр үеийн сурталчилгааны бичвэр болох Yes Coke Yes гэсэн бичиг байжээ. Улмаар нэг лаазыг нь задалж амталж үзэж буй бичлэгээ Х нийгмийн сүлжээний хуудсанд нийтэлсэн юм. Улмаар залуу лаазыг онгойлгон ундааг аяганд хийхэд дөнгөж үйлдвэрээс гарсан мэт хөөсөрч, ууж үзэхэд амт нь шинээрээ байсан гэнэ. Тэрбээр ууланд дөч гаруй жил хадгалагдсан ундааг уусны дараа эрүүл мэндэд нь ямар нэгэн асуудал гараагүй тухай мэдэгдсэн юм. Түүний цахим орчинд байршуулсан бичлэгийг 8.8 сая гаруй хүн үзжээ. Мэргэжилтнүүд энэ талаар “Кола нь хүчиллэг рН 2.2 тул амархан мууддаггүй, мөн өндөр газар сэрүүн орчинд байсан тул чанараа алдаагүй бололтой” хэмээсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.