Жулиан Ассанж нутагтаа ирэх замын зардалд 0.7 сая австрали доллар зарцуулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-07-19
“WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж олон жилийн дараа шүүхийн шийдвэрээр эрх чөлөөтэй болж эх орондоо ирэхдээ Их Британиас АНУ-аар дамжин Австрали хүртэл ниссэн зардалд 700 гаруй мянган австрали доллар зарцуулжээ. "The Australian" сонины мэдээлснээр, тус улсын Гадаад хэргийн яам Ж.Ассанжийг эх орондоо буцаж ирэхдээ зарцуулсан мөнгөний зардлыг нийтэд ил болгосон байна. Тухайн үед тэрбээр Английн Лондон хотоос АНУ-ын нутаг дэвсгэр болох Сайпанд очин шүүхээр орж, улмаар Канадын “Bombardier” компанийн үйлдвэрлэсэн "Global 6000" онгоцоор Австралийн Канберра хотод ирсэн бөгөөд эдгээр нислэгийн зардалд 781,480 австрали доллар зарцуулжээ. Түүнийг Их Британиас Сайпан руу явахад Австралийн дээд комиссар Стивен Смит, Сайпанаас Австралид ирэхэд мөн дээд комиссар С.Смит болон АНУ-д суугаа Австралийн Элчин сайд Кевин Радд нар дагалдан явсан байна. Ж.Ассанжийн зардлыг Германы хэвлэлийн эрх чөлөөг дэмжигч “Wow Holland Foundation” байгууллага даасан бол Элчин сайд болон Гадаад хэргийн яамны бусад албан тушаалтнуудын томилолтын зардлыг Австралийн Засгийн газрын төсвөөс гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.