Япон: Хиймэл оюуны төхөөрөмж дэлгүүрийн ажилчдад инээмсэглэх соёл заана
Анд нөхдийн мэдээ
2024-07-19
Японы “Aeon Retail” хүнсний сүлжээ дэлгүүр энэ сараас эхлэн 240 салбар дэлгүүрийн ажилчдадаа инээмсэглэж мэндчилэх соёл зааж сургадаг хиймэл оюуны "Smile Kun" нэртэй төхөөрөмж нэвтрүүлж эхэлжээ. Уг төхөөрөмж нь хүний нүдний түвшинд тааруулсан дэлгэцтэй бөгөөд ажилчид өглөө ажилдаа ирэхдээ тус төхөөрөмжид инээмсэглэн мэндчилж нүүрээ таниулах аж. Төхөөрөмж ажилтны нүүрний хэлбэр, хоолойны өнгөөр зөв сайхан инээмсэглэж буй эсэхийг шалгаж хариу үйлдэл үзүүлэх юм байна. Үүнийг нэвтрүүлэх болсон шалтгаан нь цар тахлын үед ажилчид үйлчлүүлэгчдээс зай барьж эхэлснээс хойш найрсаг үйлчилгээний соёл доголдох болсонтой холбоотой гэжээ. Тус сүлжээ дэлгүүр өнгөрсөн оны долоодугаар сард найман дэлгүүрийн 3400 орчим ажилчдад энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд гурван сарын сургалтын үр дүнд инээмсэглэж мэндчилэх соёл өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан гэж үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.