images

Украины дайн эхэлснээс хойш Оросоос хичнээн хүн дүрвэсэн бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-18


   Украины дайн эхэлснээс хойш ОХУ-аас дор хаяж 650 гаруй мянган иргэн эх орноосоо дүрвэсэн тухай Их Британийн өдөр тутмын “The Times” сонин Оросын бие даасан “The Bell” вэбсайтаас иш татан мэдээлэв. Тэдгээр иргэдийн ихэнх нь Армен, Гүрж, Казахстан, Израиль улсыг зорьсон байна. Мөн үүнээс гадна АНУ руу 48 мянган хүн, Герман руу 36 мянган хүн, Серби улс руу 30 гаруй мянган хүн цагаачилжээ. Энэ үзэгдэл нь ЗХУ задран унаснаас хойшхи хамгийн том дүрвэлт болсныг тус сонин онцолсон байна. Гадаадад цагаачилсан оросуудын 80 хувь нь дээд боловсролтой, 85 хувь нь 45-аас доош насны эрчүүд байна. Нөгөө талаар гадаадад дүрвэсэн орос иргэдээс 400 мянга гаруй хүн санхүүгийн бэрхшээл, ялгаварлан гадуурхалт зэрэг асуудлаас болж эх орондоо буцаж иржээ. Иргэд гадаад руу дүрвэж буй явдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эхэндээ "Оросын нийгэм цэвэрших жам ёсны үзэгдэл" гэж нэрлэж байсан бол эх орондоо эргэн ирж буй иргэдийн тухайд "Зөв хандлага" гэх болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.