Амазоны ширэнгэн ойд гадаад ертөнцтэй холбоогүй омгийнхон байгааг тогтоожээ
Анд нөхдийн мэдээ
2024-07-18
Өмнөд Америкийн Перу улсын Амазоны ширэнгэн ойд гадаад ертөнцтэй холбоогүй, урьд өмнө нь төдийлөн судлагдаагүй уугуул иргэд амьдарч байгааг тогтоосон байна. Өнгөрсөн сарын сүүлээр Перугийн зүүн өмнөд хэсэгт орших Мадре де Диос мужийн нутагт мод бэлтгэж байсан ажилчид тэдний зургийг авч баталгаажуулсан байна. Нутгийн иргэдийн мэдээлснээр энэ омгийнхон сүүлийн үед ширэнгэн ойгоосоо гарч хоол хүнс хайх болжээ. Перу улсын Засгийн газар уг омгийн уугуул иргэдийн тоог 750 орчим гэж тооцоолсон бөгөөд тэдний талаар судалгаа бараг хийгдээгүй гэнэ. Тус улсын мод бэлтгэлийн хэд хэдэн компани Засгийн газрын зөвшөөрлөөр уугуул иргэдийн оршин суух газарт мод бэлтгэдэг ажээ. Хүний эрхийн “Survival International” байгууллага эдгээр компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг уриалж, уугуул иргэдийн газарт халдахгүй байхыг анхааруулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.