Их Британийн шинэ Засгийн газар цаашид хэрэгжүүлэх бодлогоо зарлав
Анд нөхдийн мэдээ
2024-07-16
Их Британийн шинэ Засгийн газар цаашид авч хэрэгжүүлэх бодлогоо зарлав. Үүнд, хиймэл оюун ухааны талаар баримтлах бодлого, тамхины хэрэглээг багасгах хуулийн төсөл, сонгуулийн насны доод хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг асуудал багтжээ. “Financial Times” сонины мэдээлснээр шинэ Засгийн газар хамгийн сүүлийн үеийн хиймэл оюуны технологитой холбоотой хууль эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх зорилго тавьж буй ажээ. Мөн тамхи худалдан авах насны хязгаарт өөрчлөлт оруулах замаар аажмаар тамхигүй шинэ үеийг бий болгох хуулийн төсөл өргөн мэдүүлэх болсноо мэдэгдсэн байна. Энэ нь хүмүүсийн тамхи худалдан авах насыг жил бүр нэг насаар нэмэгдүүлж, 2009 оноос хойш төрсөн хүмүүст насан туршдаа тамхи худалдан авахыг хориглох өмнөх засгийн баримталж байсан бодлогыг цаашид үргэлжлүүлэх болсноо зарлажээ. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой өсөлтөд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.