Дональд Трампын халдлагад өртөж байх үеийн зурагтай футболк зарагдаж эхэлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-07-15
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр халдлагад өртсөнөөс ердөө хоёр цагийн дараа түүний зурагтай футболк цахимаар зарагдаж эхэлжээ. AFP агентлаг тухайн өдрийн 18:30 цагийн орчимд нэг талын шанаа нь цус болсон Д.Трамп хамгаалагч нарынхаа дундаас баруун гараа өргөн нударга зангидаж буй зургийг нийтэлсэн бөгөөд уг зураг олон нийтийн сүлжээгээр маш хурдацтай тархсан байна. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа буюу 20:40 цагийн орчимд Хятадын цахим худалдааны “Таобао” сайт дээр түүний зурагтай футболк зарагдаж эхэлжээ. Тус цахим худалдааны сайтын албаны хүний мэдээлснээр гуравхан цагийн дотор Хятад болон Америкаас 2000 гаруй захиалга ирсэн аж. Дараа өдрийнх нь өглөөнөөс эхлэн АНУ-ын цахим худалдааны дэлгүүрүүдэд 22.95 доллараар зарагдаж эхэлсэн байна. Улмаар уг үйл явдлын зураг зөвхөн футболк төдийгүй юүдэнтэй цамц дээр хэвлэгдэн зарагдах болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.