Кувейт улсад газрын тосны томоохон орд илрэв
Анд нөхдийн мэдээ
2024-07-15
Газрын тосны олборлолтоороо дэлхийд эхний аравт ордог Кувейт улсад дахин шинээр томоохон орд илэрсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Кувейтийн газрын тосны корпораци (KPC) Файлака арлын зүүн хэсэгт орших Аль-Нукита бүсээс 96 км.кв нөөц бүхий орд газрыг илрүүлж, энэ тухайгаа Эмир Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахд мэдээлсэн байна. Тус байгууллагын тооцоолсноор шинээр илрүүлсэн орд газар нь 2.1 тэрбум баррель газрын тос, 5.1 их наяд SCF байгалийн хийн нөөцтэй ажээ. Хэрэв байгалийн хийг газрын тос болгон хувиргавал нийт тооцоолсон нөөц 3.2 тэрбум баррель болно. KPC газрын тосны үйлдвэрлэлээ аль болох хурдан эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд 6 дугаарт, олборлолтоороо аравт ордог Кувейт улс түүхий нефтийн олборлолтоо одоогийн 2.48 сая баррелиас 2035 он гэхэд дөрвөн сая баррельд хүргэхээр төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.