АНУ-ын алдартай боксчин Дэлхийн боксын холбооноос хөөгдөв
Анд нөхдийн мэдээ
2024-07-08
Сайн тамирчнаас гадна царайлаг дүр төрхөөрөө олны дэмжлэг хүлээсэн АНУ-ын боксчин, 25 настай Райан Гарсиа арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэлснийхээ төлөө Дэлхийн боксын холбооноос (WBC) хөөгдсөн тухай “The Guardian” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар WBC-ийн ерөнхийлөгч Маурисио Сулайман "Миний бие ерөнхийлөгчийн хувиар Р.Гарсиаг байгууллагынхаа аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан" гэжээ. Р.Гарсиа нь Миннесота мужийн цагдаагийн ажилтны буруугаас болж 2020 онд нас барсан хар арьст Жорж Флойд болон лалын шашинтнуудыг доромжилсон үг хэлсэн нь ийм байдалд ороход хүргэжээ. Мөн үүнээс гадна тэрбээр хориотой эм хэрэглэсэн нь тогтоогдож, дэвжээнд гарах эрхээ нэг жилээр хасуулж, байрлаж байсан зочид буудлынхаа эд зүйлийг гэмтээсэн хэргээр саатуулагдаж байв. Боксын холбооны шийдвэр гарсны дараа Р.Гарсиа олон нийтийн сүлжээгээр дамжуулан буруугаа хүлээж, уучлалт гуйжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.