Хятадын их сургууль анх удаа кофе судлалын мэргэжил олгоно
Анд нөхдийн мэдээ
2024-07-08
Хятадын нэгэн их сургууль кофе судлалын мэргэжлээр элсэлт авч эхэлсэн тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Юнyань мужийн Хөдөө аж ахуйн их сургууль өнгөрсөн гуравдугаар сард холбогдох яамнаас кофе судлалын бакалаврын сургалт нээх зөвшөөрөл авсан байна. Их сургуулийн сургалтын албаны тайлбарласнаар, шинэ ангид кофены амт, түүний химийн чанар, аюулгүй байдлын сорил, үйлдвэрийн дизайн, байгаль хамгаалал, дэлхийн кофены худалдаа, инженерийн онол, хоол тэжээл, эрүүл мэнд зэрэг хичээлүүд орно. Тус их сургуулийн Кофены шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим нь 24 профессор багш, сургалтын байгууламж, лабораторитой бөгөөд хоёр төрлийн сурах бичгийг хэвлүүлж, онлайн сургалтаа эхлүүлээд байна. Зөөлөн дулаан уур амьсгалтай Юннань муж Хятадад үйлдвэрлэдэг кофены 98 хувийг тариалдаг Кофе судлалаар Швейцар болон АНУ-ын их дээд сургуулиудад үндсэн мэргэжил олгодог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.