images

Хүмүүс аль улсад очиж амьдрах хамгийн дуртай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-08


   Дэлхийн хүмүүс цагаачлан очиж амьдрах хүсэлтэй орноор Канад улсыг нэрлэжээ. “New York Post” сонины мэдээлснээр, олон улсын тээврийн “First Move International” компани саяхан “Google” хайлтын өгөгдөлд дүн шинжилгээ хийж үзэхэд дээрх үр дүн гарсан байна. Судалгаанаас харахад хүмүүс өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Google”-д Канад улс руу цагаачлахтай холбоотой 1.5 сая гаруй хайлт хийжээ. Нөгөө талаар тус улсын иргэд үнийн өсөлтөд нэрвэгдэж байгааг мөн дээрх байгууллага онцолсон байна. Тухайлбал Ванкувер, Торонто зэрэг хот нь манай гараг дээрх амьдралын өртөг хамгийн өндөр хотоор нэрлэгджээ. Канад улсын дараа 1.2 сая гаруй хайлтын бүртгэлтэй Австрали улс оржээ. Тус улсын цаг агаар зөөлөн дулаан, иргэд нь найрсаг, дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмших боломжтой, эрүүл мэндийн маш сайн тогтолцоотой гэдгийг онцолсон байна. Удаах байруудад Шинэ Зеланд, Испани, Их Британи, Япон, Герман, Франц, Швейцар зэрэг орнууд оржээ. Харин АНУ энэ жагсаалтад багтаагүй аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.