images

Грекийн улс төрчийг ёс зүйгүй авир гаргасны төлөө намаас нь хөөж, прокурор шалгаж эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-05


   Грекийн эрх баригч "Шинэ ардчилал" намын гишүүн Репетерис Абгенакис нисэх онгоцны буудалд хоцорч ирсний улмаас онгоцонд суулгаагүйн төлөө буудлын ажилтны биед халдсан хэргээр намаасаа хөөгджээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, тус улсын ерөнхий сайд Кириакос Мицотакис түүнийг намаас хөөх чиглэл өгсний дагуу ийм шийтгэл ногдуулсан байна. Мөн Үндэсний ассамблейн дарга Константинос Тасулас "Түүний ёс зүйгүй үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гээд Р.Абгенакисийн хууль тогтоох хуралд оролцох эрхийг хоёр долоо хоногоор хассан гэнэ. Тэрбээр нисэх буудлын ажилтанд хүч хэрэглэсэн гэдгээ няцааж “Энэ бол зүгээр нэг маргаан байсан” хэмээн мэдэгдсэн ч олон нийтийн сүлжээгээр уг хэргийн бичлэг цацагдсаны дараа ард иргэдээсээ уучлалт гуйжээ. Улмаар тус улсын прокурор Р.Абгенакисийг хүчирхийлэл үйлдсэн, төрийн үйлчилгээнд саад учруулсан, нийтийн өмчид хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн сарыг хүртэл Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.