10 минутын дотор 58 ширхэг хот-дог иджээ
Анд нөхдийн мэдээ
2024-07-05
Америкт хот-дог идэх олон улсын тэмцээн болж шинэ аварга тодорсон тухай “The New York Times” сонин мэдээлэв. Тусгаар тогтнолын өдөр болсон уг тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Чикаго хотын иргэн 26 настай Патрик Бертолетти түрүүлсэн байна. Тэрбээр 10 минутын дотор 58 ширхэг хот-дог иджээ. Америкийн зайдасны компани анх санаачлан зохион байгуулсан уг тэмцээн 1972 оноос хойш Тусгаар тогтнолын өдрөөр Нью-Йорк хотын Кони Айлендын цэнгэлдэх хүрээлэнд зохиогдож ирсэн уламжлалтай. Тэмцээнд сүүлийн 16 жил дараалан түрүүлсэн Жои Честнат зохион байгуулагчидтай санал зөрөлдсөний улмаас энэ удаагийн тэмцээнд оролцож чадаагүй байна. Тэмцээний бэлгэ тэмдэг болсон Жои Честнат өнгөрсөн сард зайдас үйлдвэрлэдэг “Impossible Foods” компанитай түншлэлийн гэрээ байгуулсны дараа зохион байгуулагч талтай зөрчилдсөнөөс тэмцээний журмын дагуу түүнийг оролцохыг хориглосон аж. Харин эмэгтэйчүүдийн төрөлд, 51 хот-дог идсэн Микки Судо эмэгтэйчүүдийн дээд амжилтыг эвдэж энэ жилийн аварга болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.