images

95 настай герман эмэгтэй нацистуудын үйлдлийг үгүйсгэсэн хэргээр шүүхээс ял сонсов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-27


   Холокост буюу еврейчүүдийг хоморголон устгасан нацистуудын хэрэг явдлыг үгүйсгэж, олон нийтийг өдөөн хатгасан хэргээр 95 настай герман эмэгтэй Урсула Хафербект Германы Хамбург хотын шүүх 1 жил 4 сарын хорих ял оноосон байна. Тэрбээр 2015 онд нацистын SS байгууллагын гишүүн Оскар Гроенингийн шүүх хуралтай холбогдуулан "Аушвиц бол хорих лагерь биш харин хөдөлмөрийн лагерь байсан" хэмээн мэдэгдэж, мөн тэр жилдээ телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Холокостын тухай яриа нь түүхэн дэх хамгийн худал үг" гэж хэлсэн нь шүүхэд дуудагдах шалтгаан болжээ. Улмаар шүүх хурлын үеэр У.Хафербек “Холокостыг хэзээ ч үгүйсгээгүй, зөвхөн эргэлзэж байгаагаа хэлсэн” гээд өөрийнх нь үзэл бодлыг шинжлэх ухаанчаар нухацтай авч үзэхийг шаардсан байна. Шүүх бүрэлдэхүүн "Шүүгдэгч залуу насандаа нацист үзлээр хүмүүжин 95 нас хүртлээ амьдарсан. Харин нацистуудын хэлмэгдэлд өртсөн хүмүүс ингэж чадаагүй” хэмээн онцолжээ. 1928 онд төрсөн У.Хафербек 2004 оноос хойш Холокостыг үгүйсгэсэн хэргээр хэд хэдэн удаа шийтгүүлж, 2018 онд мөн хоёр жилийн ял сонсож байв. Гэвч эрүүл мэндийн байдал, COVID-19 цар тахлын улмаас ял эдлээгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.