images

Тэйлор Свифт дуулахаас гадна хандив өргөсөөр явна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-27


   Европ тивд аялан тоглолтоо хийж байгаа Америкийн поп дуучин Тэйлор Свифт Их Британийн Кардифф хотын хүнсний нөөцийн байгууллагад их хэмжээний хандив өргөсөн тухай “The Guardian” сонин мэдээлэв. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Рэйчел Биггс түүний өргөсөн мөнгөн хандивын хэмжээг “Байгууллагын түүхэн дэх хамгийн өндөр нь" хэмээн тодотгоод 1200 хүнийг гурван өдрийн турш өдөрт гурван удаа хооллох хэмжээний мөнгө болохыг хэлжээ. Шотландын Эдинбург хот дахь Эдинбургийн хүнсний нөөцийн байгууллага мөн дуучин бүсгүйгээс хандив хүлээн авснаа зарлаж, түүнд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Т.Свифт энэ сард Ливерпүүл, Кардифф, Лондон хотод тоглолтоо хийсэн бол ирэх сард Нидерланд, Швейцар, Герман, Австри зэрэг орноор аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Их Британийн “Barclays” банк Т.Свифтийн аялан тоглолт ойролцоогоор нэг тэрбум паундын эдийн засгийн үр нөлөө бий болгоно гэсэн дүн шинжилгээ хийжээ. Эдинбург хотод хийсэн тоглолтын эхний өдөр 73 мянган үзэгч цугларч Шотландын түүхэнд дээд амжилт тогтоогоод байна. Энэ нь Эдинбург хотын эдийн засагт 98 сая долларын хувь нэмэр оруулсан гэж хотын захиргаа мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.