images

Жулиан Ассанж эрх чөлөөтэй болж төрсөн нутагтаа ирлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-27


   WikiLeaks вэбсайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 14 жил шоронд хоригдсоны эцэст суллагдан төрсөн нутагтаа ирлээ. Түүнийг АНУ-ын дипломат болон батлан ​​хамгаалахын нууц мэдээллийг задруулсан хэргээр буруутган Их Британид шоронд хорьсон юм. Ж.Ассанжийн гэм бурууг тогтоох шүүх хурал болж прокурорууд түүнийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэн 62 сарын хорих ял оноосон бөгөөд Английн шоронд хоригдсон хугацааг тооцон ялаа бүрэн эдэлсэн гэж үзээд суллсасан байна. Түүний хэргийн талаар зарим салбарынхан улсын үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан учраас хатуу шийтгэх ёстой гэж үзэж байгаа бол ихэнх хүмүүс сэтгүүлчийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө шийтгэж байгаа нь шударга бус гэсэн байр суурьтай байна. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанеж түүнийг эрх чөлөөтэй болж нутагтаа эргэн ирсэнд баяр хүргээд Их Британи, АНУ-н холбогдох байгуулагуудад хэргийг үнэн зөвөөр шийдсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.