АНУ: Загасчид усанд осолдсон 38 нохойг аварчээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-26
АНУ-ын Миссисипи мужийн нэгэн нуурт загасчилж явсан загасчид усанд унасан нохдыг аварчээ. Болсон явдлын талаар тодруулбал, Миссисипи мужийн Гренада нуурт загасчилж явсан гурван эр алсаас нохой хуцах чимээ сонссон байна. Улмаар хэд хэдэн нохой усанд урсаж явааг хараад яаравчлан тэдний зүгт хөдөлжээ. Загасчдыг очиход хүзүүндээ GPS зүүлттэй анч ноход нуурын усан дотор сэлж, аврал эрэн хуцаж байжээ. Эдгээр анч нохой үнэг хөөж яваад Миссисипи нуур руу үсэрч, эргээс 800 орчим метрийн зайд очсон байжээ. Загасчид нохдыг даруй нэг нэгээр нь завин дээрээ татаж гаргасан бөгөөд завь жижиг, даац хэтэрсэн тул эхний нохдыг эрэг дээр гаргаад дахин буцаж үлдсэн хэдийг нь аварсан байна. Энд нийт 38 нохой байсан бөгөөд бүгдийг аварч эрэг дээр гаргахад нэг цаг орчим хугацаа зарцуулсан аж. Нохдын эзэн аврагчдад талархаж мөнгө, эд зүйл өгөх гэсэн боловч загасчид татгалзаж "Аварч чадсандаа сэтгэл хангалуун байна" гэжээ. Загасчдын ахлагч Боб Гэйст “Хэн нэгэнд туслах боломж үргэлж бидний өмнө байдаг. Тийм боломж тохиовол эргэлзэлгүй тусалж байх нь хүний ёс” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.