images

АНУ: Абрахам Линкольны тосон баримал хайлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-26


   АНУ-ын зүүн хойд нутагт нүүрлээд буй их халууны улмаас орон нутгийн бага сургуулийн өмнө босгосон ерөнхийлөгч асан Абрахам Линкольны тосон баримал хайлсан тухай “Washington Post” сонин мэдээлэв. А.Линкольныг сандал дээр сууж буй байдлаар дүрсэлсэн 1.8 м өндөртэй тосон баримал Вашингтон хот дахь Гаррисон бага сургуулийн кампус дотор байрладаг аж. Нутгийн оршин суугчид урд өмнө нь хэзээ ч ийм халуун тохиож байгаагүйг онцолж байна. Уг баримлыг бүтээсэн зураач, Ричмондын их сургуулийн урлаг судлалын профессор Сэнди Уильямс "Бид ийм дайны их халуун болно гэдгийг огтхон ч төсөөлж байсангүй” гэжээ. Тус нутагт болсон халууны үзэгдэл түүхэн дээд цэгт хүрч цаашид ч үргэлжлэн халах төлөвтэй байгааг Үндэсний цаг уурын албанаас нь анхааруулсаар байна. АНУ-ын зүүн хойд хэсгийн зарим бүс нутагт, тэр дундаа Нью-Хэмпшир, Манчестер хотод олон жилийн дундажтай харьцуулахад агаарын хэм 15-аар нэмэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.