images

Илон Маскийн өмнөх эхнэр өөрөөсөө дүү жүжигчин залуутай гэрлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-26


   "Love Actually" кинонд тоглож олны танил болсон жүжигчин 34 настай Томас Броди-Сангстер Илон Маскийн өмнөх эхнэр 38 настай жүжигчин Талула Райлитай гэрлэсэн тухай “The Sun and People” сонин мэдээлэв. Тэд өнгөрсөн 22-ны өдөр Английн Гэгээн Жоржийн сүмд хуримын ёслолоо хийсэн байна. Т.Сангстер, Т.Райли нар анх 2021 онд "Disney" компанийн "Pistol" цуврал кинонд тоглож байхдаа танилцаж, 2023 оны долоодугаар сард сүй тавьжээ. Т.Сангстер инстаграм хуудсандаа "Love Actually" киноны алдартай мөрийг иш татаж, сүйт бүсгүйтэйгээ хамт голын эрэг дээр суугаа зургаа нийтэлсэн байна. “Inception”, “Pride and Prejudice” зэрэг кинонд тоглож олны танил болсон жүжигчин бүсгүй Т.Райли 2010 онд “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай гэрлэж хоёр жил амьдраад салсан юм. Улмаар тэд 2013 онд эргэн нийлсэн ч 2016 онд дахин салжээ. Өнгөрсөн оны долоодугаар сард Т.Райли сүй тавьсан тухай мэдээлэл гарахад И.Маск өөрийн X хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.