АНУ: Хамгийн царай муутай нохой шалгаруулав
Анд нөхдийн мэдээ
2024-06-24
Энэ жил АНУ-ын Калифорни мужийн Петалума хотод болсон дэлхийн хамгийн үзэмж муутай нохой шалгаруулах тэмцээнд найман настай бээжин хав түрүүлэв. Уг тэмцээнд түрүүлсэн зэрлэг Синг нэртэй хав төрөөд 10 долоо хоногтой байхдаа нохойны улаан бурхан өвчин тусаж, үүний улмаас шүд нь гүйцэд ургаагүй, бас нэг талын хөл нь өсөлтгүй болсон бөгөөд өмнө нь энэ тэмцээнд таван удаа оролцсон аж. Үзэмжгүй нохой шалгаруулах тэмцээнийг 50 жилийн турш тасралтгүй зохион байгуулж байгаагийн зорилго нь амьтныг хайрлах, арчилж тордох, зөв хүн олж үрчлүүлэх гэнэ. Түрүүлсэн нохой 5000 долларын шагнал хүртэж, Америкийн NBC телевизийн “Today Show” нэвтрүүлэгт оролцдог. Тэмцээнийг Америкийн телевизийн нэртэй хөтлөгч, хүний эрхийн төлөө тэмцэгч, амьтан хамгаалагч, Калифорнийн сангийн сайд зэрэг хүмүүс шүүсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.