images

Их Британийн ханхүү гэр бүлийн хамт Тэйлор Свифтийн тоглолт үзэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-24


   Америкийн поп од Тэйлор Свифт Их Британи улсад ээлжит аялан тоглолтоо хийж байна. Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болсон "Eras tour" тоглолтын өмнөх өдөр хунтайж Уильям гэр бүлийн хамт алдарт дуучинтай хамт авахуулсан зургаа X (хуучин твиттер) хуудсандаа нийтэлж, дуучин бүсгүй ч мөн энэ зургаа олон нийтэд дэлгэжээ. Өнгөрсөн 21-ний өдөр нь хунтайж Уильямын 42 насны төрсөн өдөр тохиосон тул Т.Свифт түүнд төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг 88 мянга орчим хүн үзсэн бөгөөд угсаа залгамжлах ханхүүгийн гэр бүлээс гадна олны танил хүмүүс энд иржээ. Тухайлбал, сонгуулийн өмнөх санал асуулгыг тэргүүлж буй Хөдөлмөрийн намын тэргүүн Кэйр Стармэр, "Netflix" компанийн "Bridgerton" цуврал киноны Пэнэлопагийн дүрээр олонд танигдсан Никола Коклан нар дуучин бүсгүйн тоглолтыг үзсэн тухайгаа цахим хуудсандаа нийтэлжээ. Нөгөө талаар тоглолтын үеэр эсэргүүцэл илэрхийлж, үймээн дэгдээсэн тохиолдол мөн гарав. Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулдгаараа алдартай байгаль орчны хөдөлгөөнийхөн энэ удаад Т.Свифтийн захиалгат онгоц руу будаг цацаж эсэргүүцэл илэрхийлснийг цагдаа нар саатууллаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.