images

АНУ: 71 настай эмэгтэй гоо бүсгүйн тэмцээнд оролцов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-24


   АНУ-ын иргэн 71 настай Мариса Тейёо хэмээх эмэгтэй Техас мужийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож, уг тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр настай оролцогч болсон тухай “USA Today” сонин мэдээлэв. Энэ жил гоо бүсгүйн тэмцээний журамд өөрчлөлт оруулж насны хязгаарыг халснаар гэрлэсэн болон жирэмсэн бүсгүйчүүд хүртэл оролцох боломжтой болж, М.Тейёо уг тэмцээнд хүчээ сорьжээ. Тэрбээр Техас мужийн Эль Пасо хотоос гаралтай бөгөөд гэр бүлийн талаарх мэдээлэл нь тодорхойгүй байна. М.Тейёо "Би энэ тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Эмэгтэйчүүдийг бие бялдар, оюун санааны хувьд үргэлж гоо сайхнаараа байгаасай гэж хүсдэг” гэжээ. Энэ жилийн Техасын гоо бүсгүйн тэмцээнд 100 орчим эмэгтэй оролцож байна. Тэднээс түрүүлсэн нь Америкийн үндэсний мисс тэмцээнд оролцох юм. Сүүлийн үед залуу бүсгүйчүүд голчлон оролцдог гоо бүсгүйн тэмцээний оролцогчдын насны хязгаарлалтыг халсаар байна. Тухайлбал, Аргентин улс насны хязгаар тавихаа больсноор 60 настай Алехандра Родригес орон нутгийн гоо бүсгүйн тэмцээнд тэргүүлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.