images

Хятад: Олон улсын байгууллагын удирдах ажилтан зүй бус авирласандаа олон нийтээс уучлал гуйв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-21


   Хятадын Бээжин хотод дипломат дугаартай тээврийн хэрэгсэл хориглосон газар зогсон зам хааж, түгжрэл үүсгээд шаардлага тавьсан хүнийг зүй бусаар доромжилсон явдал гарч олны шүүмжлэлд өртөөд байна. Уг машиныг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (APSCO) Ерөнхий нарийн бичгийн дарга Ючи жолоодож, машинд нь түүний нөхөр хамт зорчиж явжээ. Тэрбээр шаардлага тавьсан хүнийг зүй бусаар хэлж, өөрийнхөө машиныг дипломат халдашгүй эрхтэй болохыг хэлсэн аж. Энэ явдалд эгдүүцсэн иргэн цагдаа дуудсан бөгөөд цагдаагийн байгууллага түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдыг зүй бусаар доромжилсон хэргээр шийтгэл ногдуулсан байна. Энэ бичлэг цахим очинд тарж интернэт хэрэглэгчид "Дархан эрх гэдэг нь өөрийгөө хуулиас дээгүүр, хүссэн бүхнээ хийж чадна гэсэн үг биш", “Дипломат дугаартай машин замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх ёстой гэдгийг тэр ойлгохгүй байна” гэх мэтээр шүүмжилсэн юм. Үүний дараа зөрчил гаргасан Ючи болсон явдалд уучлал гуйж цахим хуудсандаа бичлэг байршуулжээ. Тэрбээр “Би бүх хүмүүсээс уучлалт гуйж намайг буруутгаж байгаа шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч буруугаа хүлээж гэмшиж байна. Миний болчимгүй үйлдэл манай APSCO байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөнд гүнээ харамсаж байна. Энэ бүхэнд ганцхан би буруутай” гэсэн байна. APSCO бол 2008 онд Хятад улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Ючи 2020 оны 11 дүгээр сард үүрэгт ажлаа хүлээн авсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.