images

Хятад: Ши Жиньпин Хөхнуур мужийн Буддын шашны хийдэд зочлов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-21


   Хятадын дарга Ши Жиньпин Төвөдийн дунд сургууль, сүм хийдэд зочилж эв нэгдэл, аюулгүй байдлын асуудлаар яриа хийсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тодруулбал, тэрбээр энэ сарын 18-нд Хөхнуур мужийн төв Шинэ хотын төвөд дунд сургууль болон Буддын шашны Хунжүэ хийдэд зочилсон байна. Мөн тус мужийн нам, засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, экосистемийн аюулгүй байдлыг хамгаалахыг онцлон тэмдэглэжээ. Хөхнуур муж нь Төвөдийн тэгш өндөрлөгт оршдог бөгөөд газрын тос, байгалийн хий, литигээр баялаг нутаг юм. Энэ удаад түүний зочилсон Хунжүэ хийд нь 1951 онд Коммунист намын удирдлага болон Төвөдийн буддын шашны удирдагчдын уулзалт болж байсан түүхэн газар ажээ. 1951 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ши Жиньпиний аав, Ерөнхий сайдын орлогч асан Ши Жүнхүн баруун хойд нутгийн дэд даргаар ажиллаж байхдаа Мао Зэ Дуны зарлигаар Хунжүэ хийдэд аравдугаар Ванчин богдтой уулзаж, түүнийг Энэтхэгээс Хятад руу буцаах ажлыг зохион байгуулжээ. Ванчин богд бол Далай ламын дараа орох Төвөдийн хоёр дахь оюун санааны удирдагч юм. Тус мужийн өндөр албан тушаалтны хэлснээр коммунист намын удирдлага, Төвөдийн шашны удирдагчдын түүхэн найрамдлын дурсгалыг хүндэтгэх зорилгоор Ши Жүнхүн, Ванчин богд нарын уулзалт хийсэн өрөөг тусгайлан хадгалан хамгаалж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.