Тэйлор Свифтийн дурсамж ном гарав
Анд нөхдийн мэдээ
2024-06-21
Поп дуучин Тэйлор Свифт бага нас, урлагийн амьдрал, алдар хүндийн оргилд хүрсэн тухайгаа нэгтгэн "Тэйлор Свифт" намтар номоо хэвлүүллээ. 1989 онд төрсөн Т.Свифт багаасаа дуулах дуртай охин байжээ. Тэрбээр гэр бүлийнхээ хамт Нашвиллд шилжиж ирсэн бөгөөд кантри дуучин Фэйт Хиллийг дуурайн гитар тоглож, дуулсан бичлэг нь алдартай хөгжмийн продюсерын анхааралд өртөж, удалгүй “Big Machine Records” студитэй гэрээ байгуулан хамтран ажиллах болсон байна. 2006 онд гаргасан түүний "Taylor Swift" нэртэй анхны цомог нь кантри хөгжмийн хөгжилд шинэлэг өнгө оруулсан гэж үздэг. Удалгүй "Fearless" нэртэй хоёр дахь цомгоо гаргаснаар тэрбээр кантри хөгжмийн салбарт төдийгүй олон нийтэд танигдаж, "Red" нэртэй дөрөв дэх цомгоороо поп хөгжмийн ертөнцийг манлайлж эхэлжээ. Энэхүү номд түүний анхны тоглолтоос хойших хэлсэн үгс, хошигнол, урлагийн хүний хувьд сэтгэлээ зориулдаг зүйлс зэргийг дэлгэрэнгүй багтаасан байна. Тухайлбал, түүний "Би энгийн нэгэн баймааргүй байна”, "Би 10 минут тутамд 400 мянган удаа өөртөө эргэлздэг”, “Өөрөөсөө уйдаж эхэлбэл яах билээ гэж их санаа зовдог” гэх мэтийн илэн далангүй ярьсан үгс хүртэл багтжээ. Мөн тэрбээр "Би өөрийгөө ухаантай хүн гэж боддог. Харин үнэн сэтгэлээсээ дурлахаараа инээдтэй, тэнэг болчихдог" хэмээн хайр сэтгэлийн талаарх үзэл бодлоо хүртэл ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.