Хятад: 17 настай сурагч дэлхийн шилдэг их сургуулийн төгсөгчидтэй математикаар эн тэнцүү өрсөлдөв
Анд нөхдийн мэдээ
2024-06-20
Хятадад сүүлийн үед дунд сургуулийн сурагч охин олны хайр талархал хүлээгээд байна. Учир нь, Жянсу мужийн Ляньшүи хотын дунд сургуульд суралцдаг 17 настай Жан Пин охин “Alibaba” компаниас зохион байгуулсан дэлхийн математикийн олимпиадад Их Британийн Кэмбриж, Хятадын Бээжин, Цинхуа, АНУ-ын Массачусетсийн Технологийн их сургуулийн шилдэг төгсөгчдийн хамт сүүлийн шатанд шалгарч үлджээ. Тэрбээр урьдчилсан шатанд 93 оноо авч 801 оролцогчоос 12 дугаарт орсон байна. Жан Пин охинтой хамт шилдэг 30 дотор шалгарсан өрсөлдөгчид нь дэлхийн нэр хүндтэй их сургуулийн төгсөгчид юм. Охин багаасаа математикийн хичээлд гаргууд сайн байж мэргэжлийн дунд сургуулийн шалгалтад 150 онооноос ямагт 130-аас дээш оноо авдаг байжээ. Энэ үед математикийн багш Ван Лүнчү түүнийг олж харан, цаашид математикийн хичээлээрээ дагнан суралцахыг зөвлөж, бас зааж чиглүүлж ирсэн байна. Энэ удаагийн олимпиадад оролцсон Сингапурын нэгэн ахлах сургуулийн математикийн багш Ян Жун “Би математикийн чиглэлээр бакалавр зэрэгтэй, сайн төгсөгч байсан ч одоог хүртэл сурагч Жан шиг 93 оноо авч чадаагүй байна” гэжээ. Хятадын нэр хүндтэй их сургуулиуд цахим хуудсаараа дамжуулан Жан Пинийг сургуульдаа элсэн суралцах урилга илгээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.