images

Мелинда Гэйтс Жо Байденийг дэмжихээ илэрхийлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-20


   АНУ-ын “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн өмнөх эхнэр Мелинда Франц Гэйтс энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденд саналаа өгнө гэдгээ мэдэгдэв. Тэрбээр эмэгтэйчүүдийг үргэлж басамжилж, таагүй ханддаг Дональд Трампад хэзээ ч санал өгөхгүй гэсэн байна. Цаашид Ж.Байдены төлөө сонгуулийн кампанит ажил явуулах бодол байгаа эсэхийг асуухад М.Гэйтс "Тийм" гэж хариулсан байна. М.Гэйтс нь 2021 онд Б.Гэйтсээс салсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард дэлхийн хамгийн том буяны сан болох “Bill & Melinda Gates” сангийн тэргүүний албан тушаалаасаа буусан юм. Учир нь, тэрбээр эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлын төлөө тусдаа буяны төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа илэрхийлээд АНУ-ын эмэгтэйчүүдийн ​​эрхийн төлөө нэг тэрбум доллар хандивлахаа амласан юм. Энэ тухайд М.Гэйтс "Эмэгтэйчүүд хүч чадал, авьяас чадвараа бүрэн дүүрэн ашиглахад туслах нь миний эрхэм зорилго” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.