images

Лас Вегасын цөлөөс нууцлаг төмөр биет олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-20


   АНУ-ын Невада мужийн Лас Вегасын цөлөөс нууцлаг төмөр багана олдсон тухай “New York Times” сонин мэдээлэв. Лас Вегас хотын цагдаагийн газар цахим хуудсаараа дамжуулан Үндэсний зэрлэг ан амьтдын цогцолбор газарт гэнэт бий болсон төмөр баганын зургийг нийтэлсэн байна. Уг төмөр багана нь монолит гэж нэрлэгддэг металл бүтэц ажээ. Үүнийг Стэнли Кубрикийн 1986 онд бүтээсэн "2001: Сансар огторгуйн түүх" киноны монолит нэртэй хар чулуун хөшөөтэй төстэй байдлаар ийн нэрлэсэн бөгөөд шинжлэх ухааны уран зөгнөлт киноных шиг харагдах тэгш өнцөгт хэлбэртэй урт багана аж. Өмнө нь 2020 оны 11 дүгээр сард Ютагийн цөлөөс, Румын, Украины нутгаас ийм биет олджээ. Ютагийн цөлд зэрлэг хонины судалгаа хийж явсан биологич эрдэмтэн төмөр биетийг олж илрүүлсэн боловч ес хоногийн дараа ор мөргүй алга болж гайхширал төрүүлж байв. Тэр үед цахим ертөнцөөр харь гарагийнхны бүтээл байсан мэтээр тайлбарлаж байсан ч одоогоор тодорхой тайлбар гараагүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.