images

Хойд Солонгост үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний орлого юунд зарцуулагддаг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-19


   Хойд Солонгос улс хиймэл үс, сормуус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалтаас олсон мөнгийг зэвсгийн үйлдвэрлэлд ашиглаж байна гэж Их Британийн “The Guardian” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Хятадын гаалийн мэдээгээр Хойд Солонгос улс өнгөрсөн онд Хятад руу 167 сая долларын үнэ бүхий 1680 тонн хиймэл үс, сормуус, сахал экспортолсон байна. Энэ үзүүлэлт нь тус улсын Хятад руу экспортолсон нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг эзэлж байна. Тус улс Хятадаас хүний ​​үсийг голчлон импортолж бүтээгдэхүүн үйлдвэрлээд буцаан экспортолж, улмаар энэ нь дэлхий даяар худалдаалагддаг ажээ. Гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хөнгөн үйлдвэрүүд Хойд Солонгосын эсрэг НҮБ-аас авсан хориг арга хэмжээнд хамаардаггүй юм. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд эдгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь Хойд Солонгосын тусгаарлагдмал эдийн засгийг тогтвортой байлгахад ихээхэн дэм болж, олон улсын хориг арга хэмжээний үр нөлөөг бууруулж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.