images

Энэ жил дэлхий даяар түүхэнд тохиогоогүй их халуун болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-19


   Энэ жил дэлхий даяар түүхэнд тохиож байгаагүй их халуун болох төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Өнгөрсөн 17-ны өдөр Грек улсад агаарын дундаж температур 43 хэм хүрч, энэ их халуунаас болж зургаан жуулчин нас баржээ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст 7, 8 дугаар сард хамгийн их халдаг боловч энэ жилийн халууны давалгаа зургаадугаар сараас эхэлж байна. Хойд туйлын 43 дугаар өргөрөгт орших хамгийн сэрүүн бүс гэгдэх Канадын Торонто хотод гэхэд өнгөрсөн долоо хоногийн дундаж температур 35 хэм хүрсэн тухай "Washington Post" сонин мэдээлэв. Хэт халуунд хамгийн их нэрвэгдэж байгаа улс бол Энэтхэг юм. Тус улсад тавдугаар сарын сүүлчээс 50 хэм хүрч халснаас 160 гаруй хүн нас барсан байна. Германы "DW News" агентлагийн мэдээлснээр Энэтхэгт орон сууцны хүйтэн усны цоргыг нээхэд хүртэл халуун ус гарч байгаа ажээ. Ихэнх сургуулиуд зуны сургалтаа зогсоож сургуулиа хаасан байна. Хятад, Филиппин зэрэг оронд мөн ялгаагүй шатам халуун болж агаарын температур 40 хэмээс буухгүй байна. АНУ-ын Техасын A&M их сургуулийн агаар мандлын шинжлэх ухааны профессор Эндрю Даслэр сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ жил түүхэнд тохиож байгаагүй их халуун болох нь тодорхой байна. Бид агаарын температурыг хадгалах цорын ганц арга зам бол хүлэмжийн хийг бууруулах явдал юм" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.