images

Жүжигчин Иан Маккеллен тоглолтын үеэр тайзнаас унаж гэмтжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-18


   “Бөгжний эзэн” киноны Гандальфын дүрээр олны танил болсон Британийн жүжигчин 85 настай Иан Маккеллен Лондон хотын Ноэль Ковард театрт болсон "Player Kings" жүжгийн тоглолтын үеэр тайзнаас унаж гэмтсэн тухай BBC агентлаг мэдээлэв. Тэрбээр жүжигт тулааны дүр бүтээж байсан бөгөөд унасан даруйдаа чангаар орилсон байна. Энэ үеэр жүжиг үзэж байсан нэгэн эмч түүнд анхны тусламж үзүүлсэн бөгөөд ахмад жүжигчнийг даруй эмнэлэгт хүргэж тоглолтыг цуцалжээ. Театрын хэвлэлийн төлөөлөгч “И.Маккелений биеийн байдал хэвийн сайн, эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн байна. Өнөөдөр болох байсан тоглолтыг мөн цуцалсан бөгөөд 19-ний үдээс хойшхи тоглолт хэвийн явагдана гэдгийг хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Иан МакКеллен бол "Бөгжний эзэн" киноны Гандальфын дүрээс гадна “X-Men”, “Beauty and the Beast”, “The Da Vinci Code” зэрэг кинонд, мөн У.Шекспирийн “Гамлет”, “Лир ван”, “Макбет” зэрэг жүжигт тоглож байжээ. 1991 онд түүний тайзны урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Британийн эзэн хааны шагнал хүртээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.