images

Парисын Олимпын тосгонд агааржуулагч суурилуулахгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-18


   Парисын Олимпыг зохион байгуулах хороо “Байгаль орчинд ээлтэй Олимп” гэсэн уриа дэвшүүлж тамирчдын тосгонд агааржуулагч суурилуулахгүй байх шийдвэр гаргажээ. Харин энэ зун цаг агаар хэт халах төлөвтэй байгаа тул ихэнх орнууд өөрсдийн агааржуулагч авчирч суурилуулах тухай яриа гаргах болсон байна. “The Washington Post” сонин Олимпод оролцогч орнуудаас асуулга явуулахад АНУ, Их Британи, Канад, Итали, Грек зэрэг найман орон зөөврийн агааржуулагч ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Грекийн Спорт, байгаль орчны хорооны дарга Александра Фарли "Бид тамирчдын хүсэлтээр зөөврийн агааржуулагч аваачиж суурилуулаад дараа нь буцааж авч явах болно” гэсэн байна. Хамгийн олон тамирчин оролцдог Хятад улсын тухайд санал асуулгад ямар нэгэн хариу өгөөгүй ч Хятадад дотоодын агааржуулагчийн борлуулалт маш хурдан өсөж байгааг онцолжээ. Энэ нь тус улс ч мөн өөрийн агааржуулагчтай ирэх магадлалтайг харуулж байна. Харин Олимп зохион байгуулах хороо агааржуулагчийн оронд газрын гүний эрчим хүчийг ашигласан хөргөлтийн систем ажиллаж байгаа тул энэ тал дээр ямар нэгэн бэрхшээл гарахгүй гэж тайлбарлав. Зохион байгуулах хорооны байгаль орчны менежер Жоржина Гренон "Олимпын наадмын дараа тамирчдын тосгоныг орон сууцны байгууламж болгон ашиглах болно" гэж мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.