Япон: Фүжи уулыг халхалсан орон сууцыг нураана
Анд нөхдийн мэдээ
2024-06-18
Японы “Sekisui House” барилгын компанийн барьж буй шинэ орон сууцны хороолол "Фүжи уулын үзэгдэх байдлыг хааж байна" гэсэн иргэдийн гомдолтой тулгарсны улмаас барилгаа нураахаар болсон байна. Фүжи уулаас 75 километрийн зайд орших уг орон сууц нь “Цонхоороо өдөр бүр Фүжи уулыг харж болно” хэмээн сурталчилж барилгын ажлаа эхлүүлээд байсан аж. Тус компани орон сууцны хорооллоо нураах болсон шалтгааны талаар "Энэ нь байгалийн үзэмжид нөлөөлж үзэсгэлэнт уулын харагдах байдлыг хаах болсон тул иргэдийн саналыг нэгдүгээрт тавьсан” гээд хэдийгээр барилгын тухай хууль журам зөрчөөгүй ч оршин суугчдын хүслийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэнээ тайлбарласан байна. Мэдээж барилгын компани хэдэн арван тэрбум иений хохирол амсана. Энэ талаар олон нийтийн санал бодол янз бүр байгаа аж. Нэг хэсэг нь “Асуудал нь анхнаасаа хуулиар зөв зохицуулаагүйд байна” гэсэн бол нөгөө хэсэг нь “Бид хуулийг дагаж мөрдөхөөс гадна орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.