Холливүүдийн жүжигчин Жулиа Робертс Жо Байденийг дэмжиж байна
Анд нөхдийн мэдээ
2024-06-17
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелес хотын “Peacock” театрт намын зүтгэлтнүүд, Холливүүдийн жүжигчид зэрэг алдартан цуглуулсан сонгуулийн хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулав. Энэ арга хэмжээнд ерөнхийлөгч асан Барак Обама, Холливүүдийн жүжигчин Жорж Клуни, Жулиа Робертс, Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом, Ардчилсан намын тэргүүн Жимми Киммел оролцсон бөгөөд зохион байгуулагчид 28 сая доллар цугларсан гэж мэдэгджээ. Уг арга хэмжээнд орох тасалбар 250 доллар, өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нартай зургаа авахуулах боломжтой дөрвөн суудлын үнэ 500 мянган долларын үнэтэй байсан аж. Ерөнхийлөгч асан Барак Обама Д.Трампыг онилж, "Улс төрийн хоёр том намын нэгнийх нь нэр дэвшигч шүүхэд дуудагдаж, 34 зүйл ангиар буруутгагдаж байгааг бид харж байна" гээд сонгуульд Ж.Байденыг дэмжихийг уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.