images

Франц улс 124 жилийн дараа Олимпын мөнгөн медалиа эргүүлэн авлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-06-17


   Олон улсын Олимпын хороо Швейцарын Лозанн хотод болсон гүйцэтгэх хорооны хурлаар 1900 оны Парисын зуны Олимпын наадмын эрэгтэйчүүдийн унадаг дугуйн 25 километрийн уралдаанд мөнгөн медаль хүртсэн улс нь Их Британи байсныг өөрчилж Франц болгосон тухай ВВС агентлаг мэдээлэв. Учир нь, Олон улсын Олимпын хороо тухайн үед медаль хүртсэн тамирчны харьяаллыг хянаж үзээд ийм шийдвэр гаргасан байна. Тодруулбал, 1900 оны Олимпод мөнгөн медаль хүртсэн тамирчин Ллойд Хилдербранд Их Британийн иргэн боловч амьдралынхаа ихэнх хугацаа, тэр дундаа тамирчны замналаа Францад өнгөрөөжээ. Мөн Л.Хилдербранд Францад өссөн, 1900 оны Олимпод оролцохдоо Францын клубын гишүүнээр өрсөлдөж байсан зэргийг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргав. Тухайн үед Олимпод оролцох тамирчнаа сонгодог арга нь өнөөгийнхөөс өөр байсан бөгөөд тамирчид хураамжаа өөрсдөө төлж, тамирчдын бүртгэлийг спортын байгууллагууд олгодог байсан ажээ. Үүнээс үүдэн Л.Хилдербрандын авсан медалийг Францад олгох нь зүйтэй гэж үзсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.